СҮХБААТАР АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА
I. Нийгмийн үзүүлэлт
I.1 Өрх, Хүн ам
Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр эхний 1 сард 112 хүүхэд шинээр мэндэлж 24 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 88 болж урьд оны мөн үеэс 2.3 хувь буюу 2 хүнээр өслөө. 1000 хүнд ногдох төрөлт 1.8, нас баралт 0.4 пункттэй байна.
I.2 Хөдөлмөр
Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2021 оны 1 дүгээр сарын эцэст 511 болсны 247 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 399 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 45.2 хувь буюу 329 хүнээр, 2020 оны 12 дугаар сарын эцсээс 13.6 хувь буюу 63 хүнээр тус тус буурсан байна.
I.3 Нийгмийн халамж
Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэдээгээр 1 сард 8.3 мянган иргэнд 587.9 сая төгрөгийн хөнгөлөлт, тусламж, дэмжлэгийг олгосон байна.
I.4 Эрүүл мэнд
Аймгийн хэмжээнд эхний 1 сарын байдлаар нийт 17.1 мянган хүнд үзлэг хийсэн ба урьдчилан сэргийлэх үзлэгт 4.0 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс нийт үзлэг 6.5 (27.5%), урьдчилан сэргийлэх үзлэг 1 (20%) тус тус буурч, 0.9 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 0.4 (30.7%) хүнээр буурсан байна.
II. Эдийн засгийн үзүүлэлт
II.1 Мөнгө, банк:
Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт банкуудаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 134.7 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 10.5 (7.2%) тэрбум төгрөгөөр буурчээ.
II.2 Төрийн санхүү:
Аймгийн төсвийн нийт орлого эхний 1 сард 6.3 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.4 (28.6 %) тэрбум төгрөгөөр, төсвийн зарлага санхүүжилт 4.6 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.0 (28.1 %) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
II.3 Хэрэглээний үнийн индекс
Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2021 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 3.8 хувь, жилийн эцсээс 1.1 хувиар тус тус өслөө.
II.4 ХӨДӨӨ АЖ АХУЙ
Малын онд оролт: Том малын зүй бус хорогдол 2021 оны 1 дүгээр сард 8.4 мянган толгой болж, өмнөх оны мөн үеэс 5.4 мянган толгой буюу 2.8 дахин өссөн байна. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: тэмээ 5 толгой, адуу 192 толгой, үхэр 548 толгой, хонь 3.4 мянган толгой, ямаа 4.3 мянган толгой байна. Нийт хорогдсон малын 40.3 хувийг хонь, 50.9 хувийг ямаа эзэлж байна.
Сэтгэгдэл бичих