2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгийн инфо мэдээлэл

Нийтэлсэн: 2021 он 02 сар 09. 09 цаг 36 минут

/uploads/users/65/files/146973440_450596706253716_2660111457737199204_n.pngМал сүрэг урьд оноос 76.6 (2.0%) мянган толгойгоор өсч, 3.9 сая толгой малд хүрсэний дотор тэмээ 7.6 мянга, адуу 331.0 мянга, үхэр 280.9 мянга, хонь 2.0 сая, ямаа 1.3 сая толгой болжээ.

Аймгийн дүнгээр тэмээнээс бусад 4 төрөл дээр мал өссөн байна. Сумдаар авч үзвэл Асгат, Эрдэнэцагаан сумд 5 төрөл дээр, Мөнххаан, Онгон, Сүхбаатар, Баруун-Урт сумд 4 төрөл дээр, Уулбаян, халзан сумд 3 төрөл дээр, Баяндэлгэр, Дарьганга сумд 2 төрөл дээр, Түвшинширээ, Түмэнцогт сумд 1 төрөл дээр малаа өсгөжээ.

Аймгийн хэмжээнд 503.5 мянган толгой малаараа Баяндэлгэр сум аймагтаа тэргүүлж байна. Төрлөөр авч үзвэл 269.9 мянган хонь, 181.5 мянган ямаагаар Баяндэлгэр сум, 1.1 мянган тэмээгээр Түвшинширээ сум, 47.6 мянган адуугаар Эрдэнэцагаан сум, 36.1 мянган үхрээр Баруун-Урт сумд аймагтаа тэргүүллээ.


Сэтгэгдэл бичих
            7 хоногийн үнийн мэдээ

 /2021 оны 03-р сарын 03-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1417

  Хонины мах, 

9500

  Үхрийн мах, кг

10000

  Ямааны ястай мах, кг

9000

  Элсэн чихэр, кг 2397
  Цагаан будаа, кг

2383

  Шингэн сүү, л

3000

  Ноолуур, кг

-

  Бензин, А-80 1500
  Бензин, А-92

1567

  Дизелийн түлш

2237

  Боодолтой өвс 10000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021