ЖИЛИЙН ЭЦСИЙН МАЛ ТООЛЛОГЫН ОНЛАЙН СУРГАЛТ ХИЙЛЭЭ.
Жилийн эцсийн мал тооллогын онлайн сургалтыг 2020 оны 12 сарын 15-нд 13 сумын сумдын Засаг дарга, орлогч дарга, төрийн сангийн мэргэжилтэн, хүн ам зүйн түшмэл, болон багийн засаг дарга нарын нийт 110 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж явууллаа. Онлайн сургалтыг аймгийн ЗД-ын орлогч дарга Д.Шижирбаатар нээж, сумдад тооллогыг чанартай, үр дүнтэй зохион байгуулж явуулахыг чиглэл болгон өгсөн. Уг сургалтаар хэлтсийн дарга Т.Эрдэнэбат жилийн эцсийн мал тооллогын зохион байгуулалт, хууль, журам, анхаарах асуудал, мэргэжилтэн О.Ундрах ашиг шимийн судалгаанд хамрагдсан 8 суманд мэдээлэл цуглуулалтын бодит байдал, чанарт анхаарах асуудал, гэрээт ажилтан Т.Нандин-Эрдэнэ нь ХАӨМС-гийн сайжруулалт, НЗҮ-1 мэдээг гаргахад холбогдох асуудал зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалтыг хийлээ. Мөн ХХААГ-ын мал үржлийн албаны дарга Б. Түмэнжаргал болон татварын хэлтсийн хуулийн зөвлөх С.Бат-Очир нар өөр өөрсдийн чиглэлээр мэдээлэл хийлээ
Сэтгэгдэл бичих