СҮХБААТАР АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 11 ДҮГЭЭР САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА

Нийтэлсэн: 2020 он 12 сар 15. 00 цаг 35 минут

Сүхбаатар аймгийн нийгэм, эдийн засгийн байдал
(2020 оны эхний 11 дүгээр сарын байдлаар)

I. Нийгмийн үзүүлэлт

I.1. Хүн ам Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2020 оны эхний 11 сард 1236 хүүхэд шинээр мэндэлж, 343 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 893 болж урьд оны мөн үеэс 12 (1.4%) хүнээр өслөө. 1000 хүнд ногдох төрөлт 19.7, нас баралт 5.5 байгаа нь урьд оны мөн үетэй харьцуулахад төрөлт, нас баралт 0.3 пунктээр тус тус өссөн байна.

I.2. Хөдөлмөр 

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2020 оны 11 дүгээр сарын эцэст 605 болсны 284 (46.9%) нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 441 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 79 (15.2%) хүнээр, 2019 оны 12 дугаар сарын эцсээс 189 (30%) хүнээр тус тус буурчээ.

            Энэ оны 11 дүгээр сарын байдлаар хөдөлмөрийн хэлтэст 2108 иргэн шинээр бүртгүүлсний 754 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 53.1 хувь нь 15-34 насны залуучууд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 17.2 хувь нь дээд, 2.3 хувь нь тусгай дунд, 8.6 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 51.5 хувь нь бүрэн дунд, 13.8 хувь нь суурь, 5.0 хувь нь бага боловсролтой, 1.7 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

Эхний 11 дүгээр сарын байдлаар 750 шинэ ажлын байр бий болсны дотор хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбар 75 (10%), уул уурхай олборлолтын салбар 106 (14.1%), боловсруулах аж үйлдвэрийн салбарынх 180 (24%), төрийн удирдлагын салбар 118 (15.7%), барилгын салбар 83 (11.1%), захиргааны болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбар 62 (8.3%), бөөний болон жижиглэнгийн худалдааны салбар 48 (6.4%), байр, орон сууц болон хоол хүнсээр үйлчлэх үйл ажиллагааны салбар 32 (4.3%) байгаа нь хамгийн өндөр үзүүлэлтэй байна.

I.3 Нийгмийн даатгал, халамж: 

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэдээгээр 11 сард 29.0 мянган иргэнд 9.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, тусламж, дэмжлэгийг олгосон байна. Үүнийг төрлөөр нь авч үзвэл: Улсын төсвөөс нийгмийн халамжийн тэтгэвэрийг 1.4 мянган иргэнд 3.3 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн тэтгэмжийг 2.3 мянган иргэнд 1.7 тэрбум төгрөг, бусад хөнгөлөлт, тусламж, дэмжлэгт 17.5 мянган иргэнд 3.7 тэрбум төгрөгийг, орон нутгийн төсвөөс 1.4 мянган иргэнд  755.5 сая төгрөгийг тус тус олгожээ.

I.5 Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд эхний 11 сарын байдлаар 233.6 мянган хүнд үзлэг хийсэн нь урьд оны мөн үеэс 17.2 (6.9%) мянган хүнээр буурч, 12.6 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 75.7 мянган хүн хамрагдсан нь урьд оны мөн үеэс 23.2 (23.5%)  мянган хүнээр буурсан.

Түргэн тусламжийн дуудлага 16.5 мянган удаа гарсны 3.5 (21.2%) мянга нь алсын дуудлага, урьд оны мөн үеэс 0.6 (3.8%) мянган удаагийн дуудлагаар өссөн байна.

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 11 сард амаржсан эх 1227, амьд төрсөн хүүхдийн тоо 1236 болж, урьд оны мөн үеэс амаржсан эхийн тоо 23 (1.9%), хүүхдийн тоо 31 (2.6%)-ээр тус тус өссөн байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо эхний 11 сард 483 болсон нь урьд оны мөн үеэс 368 (43.2%) өвчлөл буурсанд цусан суулга 40 (53.3%), салхинцэцэг 235 (78.6%), тэмбүү 104 (52.5%) тохиолдлоор буурсан нь голлон нөлөөлсөн байна.

I.8 Гэмт хэрэг  Аймгийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сард 369 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 14 хүн нас барж, 104 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн

гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 102-ээр буурсан байна. Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирсны 73.9 хувийг нөхөн төлүүлжээ.

Гэмт хэрэгт 287 хүн холбогдон сэжиглэгдсэний 39.2 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ.

Нийт 490 хүн эрүүлжигдсэн нь урьд оны мөн үеийнхээс 3 (0.6%) хүнээр өссөн байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 189 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авхуулсан байна.

Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 48.3 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 1.1 пунктээр өссөн байна.

II. Эдийн засгийн үзүүлэлт

II.1 Мөнгө, банк, даатгал

Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт  банкуудаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 135.3 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сараас 1.8 (1.3%) тэрбум, өмнөх оны мөн үеэс 8.6 (6.0%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.

Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 120.9 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сараас 2.9 (2.5%) тэрбум, өмнөх оны мөн үеэс 46.6 (62.7%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл 11 дүгээр сарын эцэст 3.6 тэрбум болж, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 2.7 хувийг эзэлж байна.

II.2 Төрийн санхүү

Аймгийн төсвийн нийт орлого эхний 11 сард 61.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 15.1 (32.3 %) тэрбум төгрөгөөр, төсвийн зарлага санхүүжилт 62.7  тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 16.0 (34.3 %) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

            Орон нутгийн төсөвт 9.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 712.1 хувиар буурсан гүйцэтгэлтэй гарчээ.

Эхний 11 сарын байдлаар Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг 9.9 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 32.0 хувиар , улсын төсвөөс олгох тусгай зориулалтын шилжүүлэг 28.8 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 20.0 хувиар, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох шилжүүлэг 8.9 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 40.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

II.3 Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2020 оны 11 дүгээр сард өмнөх сараас 1.1 хувь, өмнөх оны мөн үеэс  2.7 хувь, жилийн эцсээс 2.2 хувь тус тус өслөө.

Ерөнхий индекс жилийн эцсээс 2.2 хувиар өсөхөд хүнсний бараа, согтруулах бус ундааны бүлгийн үнэ 6.4 хувиар, согтруулах ундаа, тамхи, мансууруулах бодисны бүлгийн үнэ 1.0 хувиар, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 3.8 хувиар, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 2.2 хувиар, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 1.7 хувиар, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ 6.4 хувиар,амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний үнэ 1.3 хувиар, боловсролын үйлчилгээ 0.5 хувиар, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 9.6 хувиар, бусад бараа,үйлчилгээ 4.2 хувиар тус тус өссөн. Харин тээврийн бүлгийн үнэ 6.2 хувиар, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээ 0.2 хувиар тус тус буурчээ.

II.4 Хөдөө аж ахуй

Ургац хураалт, хадлан бэлтгэл: Ургац хураалтын мэдээгээр аймгийн хэмжээнд эхний 11 дүгээр сард 2.2 мян.тн үр тариа, 569.8 тн төмс, 320.2 тн хүнсний ногоо, 1.0 мян.тн техникийн ургамал, 1.9 мян.тн тэжээлийн ургамал, 12.8 мян.тн өвс, 169.3 тн гар тэжээл, 5.4 мян.тн хужир шүү бэлтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс үр тариа 1.5 (3.4 дахин) мян.тн, төмс 53.7 (10.4%) тн, хүнсний ногоо 112.7 (54.3%) тн, гар тэжээл 12.1 (7.7%) тн,  бэлтгэсэн өвс 1.9 (17.6%) мян.тн, техникийн ургамал 32.5 (3.3%) тн-оор тус тус өсч, тэжээлийн ургамал 783 (29.4) тн, хужир шүү 11.8 (68.8%) мян.тн-оор тус тус буурсан гүйцэтгэлтэй байна.

II.5 Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 39.1 тэрбум төгрөг болж өмнөх оноос 6.3 (13.9%) тэрбум төгрөгөөр буурчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 5.3 (13.5%) тэрбум төгрөг, боловсруулах аж үйлдвэрийнх 1.3 (34.0%) тэрбум төгрөгөөр тус тус буурч, цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 0.2 (7.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Оны үнээр 164.1 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 92.4 тэрбум төгрөгөөр доогуур гүйцэтгэлтэй байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс  хайлуур жонш, дулааны эрчим хүч, цахилгаан, зайрмаг, бялуу, нарийн боов, хэвийн боов, бууз банш, үхрийн мах, хонины мах, ямааны мах, хийжүүлсэн цэвэр ус рашаан, гэр ахуйн төмөр эдлэл, хуванцар хүрээтэй хаалга цонх, блок, сувагжуулалт зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

 

         СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ СТАТИСТИКИЙН  ХЭЛТЭС


Сэтгэгдэл бичих
            7 хоногийн үнийн мэдээ

 /2021 оны 01-р сарын 20-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1447

  Хонины мах, 

9000

  Үхрийн мах, кг

10500

  Ямааны ястай мах, кг

8000

  Элсэн чихэр, кг 2397
  Цагаан будаа, кг

2367

  Шингэн сүү, л

3000

  Ноолуур, кг

-

  Бензин, А-80 1483
  Бензин, А-92

1567

  Дизелийн түлш

2147

  Боодолтой өвс 9000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021