СҮХБААТАР АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 10 ДУГААР САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА

Нийтэлсэн: 2020 он 11 сар 13. 02 цаг 46 минут

Сүхбаатар аймгийн нийгэм, эдийн засгийн байдал
(2020 оны эхний 10 дугаар сарын байдлаар)

I. Нийгмийн үзүүлэлт

I.1. Хүн ам Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр эхний 10 сард 1118 хүүхэд шинээр мэндэлж, 306 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 812 болж урьд оны мөн үеэс 7 (0.9%) хүнээр өслөө. 1000 хүнд ногдох төрөлт 17.8, нас баралт 4.9 байгаа нь урьд оны мөн үетэй харьцуулахад төрөлт адил түвшинд, нас баралт 0.1 пунктээр өслөө.

I.2. Хөдөлмөр 

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2020 оны 10 дугаар сарын эцэст 687 болсны 339 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 511 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 220 (30.1%) хүнээр, 2019 оны 12 дугаар сарын эцсээс 119 (18.9%) хүнээр тус тус буурчээ.

            Энэ оны 10 дугаар сарын байдлаар хөдөлмөрийн хэлтэст 1892 иргэн шинээр бүртгүүлсний 646 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 52.4 хувь нь 15-34 насны залуучууд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 52.4 хувь нь бүрэн дунд, 16.4 хувь нь дээд,  14.1 хувь нь суурь, 7.6 хувь нь техник болон мэргэжлийн анхан шатны, 4.9 хувь нь бага, 2.7 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 1.8 хувь нь боловсролгүй хүмүүс байна.

Эхний 10 дугаар сарын байдлаар 626 шинэ ажлын байр бий болсны дотор боловсруулах аж үйлдвэрийн салбар 160 (25.6%), уул уурхай, олборлолтын салбар 105 (16.8%), төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалалын салбар 93 (14.9%), барилгын салбар 81 (12.9%), захиргааны болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбар 62 (9.9%), бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклийн засвар үйлчилгээний салбар 44 (7.0%), хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбар 23 (3.7%), бусад салбар 19 (3.0) эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлтэй байна.

I.3 Нийгмийн даатгал, халамж: 

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэдээгээр 10 сард 28.4 мянган иргэнд 8.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, тусламж, дэмжлэгийг олгосон байна. Үүнийг төрлөөр нь авч үзвэл: Улсын төсвөөс нийгмийн халамжийн тэтгэвэрийг 1.4 мянган иргэнд 2.9 тэрбум төгрөг, асаргааны тэтгэмжийг 1.2 мянган иргэнд 0.9 тэрбум төгрөг, бусад хөнгөлөлт, тусламж, дэмжлэгт 17.0 мянган иргэнд 3.9 тэрбум төгрөгийг, орон нутгийн төсвөөс 1.3 мянган иргэнд  622.3 сая төгрөгийг тус тус олгожээ.

I.5 Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд эхний 10 сарын байдлаар 215.5 мянган хүнд үзлэг хийсэн нь урьд оны мөн үеэс 6.1 хувиар буурч, 11.5 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 70.8 мянган хүн хамрагдсан нь урьд оны мөн үеэс 23.4 хувиар буурсан.

     Түргэн тусламжийн дуудлага 14.7 мянган удаа гарсны 3.2 (21.8%) мянга нь алсын дуудлага байгаа нь урьд оны мөн үеэс 5.9 хувиар буурсан байна.

     Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 10 сард амаржсан эх 1109, амьд төрсөн хүүхдийн тоо 1118 болж, урьд оны мөн үеэс амаржсан эхийн тоо 5 (0.5%), хүүхдийн тоо 14 (1.3%)-өөр тус тус өссөн байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо эхний 10 сард 442 болж, урьд оны мөн үеэс 254 (36.5%)-өөр буурахад салхинцэцэгээр өвчлөгчдийн тоо 129 (66.8%), тэмбүү өвчнөөр өвчлөгчдийн

I.8 Гэмт хэрэг 

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 10 дугаар сарын байдлаар 325 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 11 хүн нас барж, 87 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 101-ээр буурсан байна. Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирсны 79.6 хувийг нөхөн төлүүлжээ.

Гэмт хэрэгт 250 хүн холбогдон сэжиглэгдсэний 41.2 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ.

Нийт 452 хүн эрүүлжүүлэгдсэн нь урьд оны мөн үеийнхээс 17 (3.9%) хүнээр өссөн байна. Нийт эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс 168 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авхуулсан байна.

Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 47.4 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 2.6 пунктээр өссөн байна.

II. Эдийн засгийн үзүүлэлт

II.1 Мөнгө, банк, даатгал

Монгол банкны мэдээгээр орон нутагт үйл ажилагаагаа явуулж буй банкуудаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 137.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сараас 0.6 (0.4%) тэрбум төгрөгөөр өсч, өмнөх оны мөн үеэс 7.6 (5.3%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 118.0 тэрбум төгрөг болж өмнөх сараас 16.2 (15.9%) тэрбум, өмнөх оны мөн үеэс 43.9 (59.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл 10 дугаар сарын эцэст 4.5 тэрбум төгрөг болж, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 3.3 хувийг эзэлж байна

II.2 Төрийн санхүү

Аймгийн төсвийн нийт орлого эхний 10 сард 57.4 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 14.2 (32.9%) тэрбум төгрөгөөр, төсвийн зарлага санхүүжилт 58.3  тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 15.4 (36.0 %) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Орон нутгийн төсөвт 7.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 22.0 хувиар буурсан гүйцэтгэлтэй байна.

Эхний 10 сарын байдлаар Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг 9.5 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 34.9 хувиар , улсын төсвөөс олгох тусгай зориулалтын шилжүүлэг 26.7 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 21.7 хувиар, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох шилжүүлэг 8.9 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 2.6 дахин тус тус өссөн үзүүлэлттэй байна.

II.3 Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2020 оны 10 дугаар сард өмнөх сараас 0.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 хувь, жилийн эцсээс 1.1 хувиар тус тус өслөө.

Ерөнхий индекс жилийн эцсээс 1.1 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 2.6 хувиар, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисны бүлгийн үнэ 0.9 хувиар, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 3.3 хувиар, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 2.0 хувиар, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 1.4 хувиар, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ 5.4 хувиар, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ 1.3 хувиар, боловсролын үйлчилгээний салбарын үнэ 0.5 хувиар, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны бүлгийн үнэ 9.6 хувиар, бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 4.0 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин тээврийн бүлгийн үнэ 6.2 хувиар, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.2 хувиар тус тус буурчээ.

II.4 Хөдөө аж ахуй

Ургац хураалт, хадлан бэлтгэл: Ургац хураалтын мэдээгээр аймгийн хэмжээнд эхний 10 дугаар сарын байдлаар 568.9 тн төмс, 312.3 тн хүнсний ногоо, 2.2 мян.тн үр тариа, 1.0 мян.тн техникийн ургамал, 10.7 мян.тн өвс, 169.3 тн гар тэжээл, 4.9 мян.тн хужир шүү бэлтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс төмс 53.0 (10.3%) тн, хүнсний ногоо 107.9 (52.8%) тн, үр тариа 1.5 (3.4 дахин) мян.тн, техникийн ургамал 632.5 (2.6 дахин) тн, гар тэжээл 12.3 (7.8%) тн-оор тус тус өсч, тэжээлийн ургамал 783 (29.4%) тн, хужир шүү 12.2 (71.4 %) мян.тн, өвс 253 (2.3%) тн-оор тус тус буурсан гүйцэтгэлтэй байна.

II.5 Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 35.8 тэрбум төгрөг болж өмнөх оноос 5.3 (12.8%) тэрбум төгрөгөөр буурчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 4.3 (12.3%) тэрбум төгрөг, боловсруулах аж үйлдвэрийнх 1.2 (35.1%) тэрбум төгрөгөөр тус тус буурч, цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 0.2 (9.0%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Оны үнээр 146.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 86.1 тэрбум төгрөгөөр доогуур гүйцэтгэлтэй байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс түгээсэн цэвэр ус, цахилгаан, зайрмаг, бялуу, нарийн боов, хэвийн боов, үхрийн мах, хонины мах, ямааны мах, хийжүүлсэн цэвэр ус рашаан, гал тогооны өрөөний модон тавилга, төрөл бүрийн модон эдлэл, хуванцар хүрээтэй хаалга цонх, блок, сувагжуулалт зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

II.6 Тээвэр

Тээвэр: Авто тээвэр бүхий байгууллагууд эхний 10 сард 93.4 мян.тн ачаа, давхардсан тоогоор 16.5 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 76.9 мян.тн буюу 45.2 хувь,  зорчигчдын тоо 9.5 мянган хүн буюу 36.5 хувиар тус тус буурлаа.

Авто тээврийн орлого 4.1 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 6.1 (59.4%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

 

         СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ СТАТИСТИКИЙН  ХЭЛТЭС


Сэтгэгдэл бичих
            7 хоногийн үнийн мэдээ

 /2020 оны 12-р сарын 02-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1450

  Хонины мах, 

8000

  Үхрийн мах, кг

10000

  Ямааны ястай мах, кг

7500

  Элсэн чихэр, кг 2333
  Цагаан будаа, кг

2483

  Шингэн сүү, л

2400

  Ноолуур, кг

-

  Бензин, А-80 1483
  Бензин, А-92

1567

  Дизелийн түлш

2147

  Боодолтой өвс 9000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020