СҮХБААТАР АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 9 ДҮГЭЭР САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА

Нийтэлсэн: 2020 он 10 сар 16. 07 цаг 13 минут

Сүхбаатар аймгийн нийгэм, эдийн засгийн байдал
(2020 оны эхний 9 дүгээр сарын байдлаар)

I. Нийгмийн үзүүлэлт

I.1. Хүн ам Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2020 оны эхний 9 сард 987 хүүхэд шинээр мэндэлж, 281 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 706 болж урьд оны мөн үеэс 18 (2.5%) хүнээр буурлаа. 1000 хүнд ногдох төрөлт 15.7, нас баралт 4.5 байгаа нь урьд оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.3 пунктээр буурч, нас баралт 0.1 пунктээр өссөн байна.                                                               

I.2. Хөдөлмөр 

Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2020 оны 9 дүгээр сарын эцэст 717 болсны 356 (49.6%) нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 508 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 236 (31.7%) хүнээр, 2019 оны 12 дугаар сарын эцсээс 122 (19.4%) хүнээр тус тус буурсан байна.

Эхний 9 дүгээр сарын байдлаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 1455 иргэн шинээр бүртгүүлсний 361 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 259 (50.9%) 15-34 насны залуучууд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 50.6% нь бүрэн дунд, 17.3% нь дээд, 14.4% нь суурь, 6.3% нь тенхик болон мэргэжлийн анхан шатны, 5.3% нь бага, 3.3% нь тусгай мэргэжлийн дунд, 2.8% нь боловсролгүй хүмүүс байна.

Эхний 9 дүгээр сарын байдлаар 269 шинэ ажлын байр бий болсны дотор уул уурхай олборлолтын салбар 103 (38.3%), барилгын салбар 72 (26.8%), боловсруулах аж үйлдвэрийн салбар 34 (12.6%), бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклийн засвар 31 (11.5%) байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

I.3 Нийгмийн даатгал, халамж: 

Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 10.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.6 (19.4%) тэрбум төгрөгөөр буурчээ.

Нийт 9.0 мянган иргэнд 28.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосноос 6.8 мянган өндөр настанд 21.9 тэрбум төгрөг, 1.4 мянган тахир дутуу иргэнд 3.5 тэрбум төгрөг, 0.4 мянган тэжээгчээ алдсан иргэнд 1.1 тэрбум, 0.3 мянган иргэнд цэргийн тэтгэвэр 2.0 тэрбум төгрөг, үйлдвэрийн осол мэргэжилээс шалтгаалах өвчний тэтгэмжийг 26 иргэнд 0.1 тэрбум төгрөгийг тус тус бүрэн олгожээ. Тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.5 хувиар өсчээ.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэдээгээр эхний 9 сард 25.9 мянган иргэнд 7.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, тусламж, дэмжлэгийг олгосон байна. Үүнийг төрлөөр нь авч үзвэл: Улсын төсвөөс нийгмийн халамжийн тэтгэвэрийг 1.3 мянган иргэнд 2.2 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн тэтгэмжийг 1.1 мянган иргэнд 0.8 тэрбум төгрөг, бусад хөнгөлөлт, тусламж, дэмжлэгт 14.6 мянган иргэнд 3.0 тэрбум төгрөгийг, орон нутгийн төсвөөс 1.3 мянган иргэнд  608.2 сая төгрөгийг тус тус олгожээ.

I.4 Боловсрол, шинжлэх ухаан

Ерөнхий боловсролын сургуульд 2020-2021 оны хичээлийн жилд 12.9 мянган суралцагчид байгаагийн 6.4 (50.1%) мянга нь эмэгтэй суралцагчид байна. Өмнөх  оны мөн үеэс суралцагчдын тоо 569 (4.6%) хүүхдээр өсчээ.
Нийт суралцагчдын 6.9 (53.5%) мянга нь 1-5-р ангид, 4.1 (31.8%)  мянга нь 6-9-р ангид, 1.9 (14.7%) мянга нь 10-12-р ангид суралцаж байна.
Энэ хичээлийн жилд 1-р ангид 1.5 мянган суралцагчид элсэн орсны 752 (50.5%) эмэгтэй суралцагчид байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 75 (5.3%) суралцагчаар өссөн байна. Мөн 12-р ангид 0.7 мянган суралцагчид байгаагийн 399 (57.9%)  нь эмэгтэй суралцагчид байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 97 (16.3%) суралцагчаар өссөн байна.
Энэ хичээлийн жилд 439 бүлэг хичээллэж байгаа бөгөөд нэг ангид  29.3 суралцагч ногдож байна. 1 багшид ногдох суралцагчийн тоо 21 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 1 (5.0%) хүүхдээр илүү түвшинд байна.
Нийт ажиллагсдын 624 (58.3%) үндсэн багш байна. Үүний 499 (80.0%) нь эмэгтэй багш нар байна. Өмнөх оны мөн үеэс багш нарын тоо 14 (2.3%) багшаар өссөн байна.
Дотуур байранд 947 сурагч амьдарч байгаа бөгөөд өмнөх оны мөн үеэс 100 (9.6%) сурагчаар буурчээ.
Cургуулийн өмнөх боловсрол 2020-2021 оны хичээлийн жилд 176 бүлэгт 5.4 мянган хүүхэд хүмүүжиж байгаагийн 2.7 (50.0%) мянга нь эмэгтэй хүүхэд байна. Өмнөх оны мөн үеэс 189 (3.6%) хүүхдээр буурчээ.
Нийт хүмүүжиж байгаа хүүхдийн 4.4 (81.5%) мянга нь үндсэн цэцэрлэгт, 1.0 (18.5%) мянга нь хувилбарт сургалтанд хамрагджээ. Нийт ажиллагсдын 176 (48.5%) нь үндсэн багш байна.
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв: Сүхбаатар аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2020-2021 оны хичээлийн жилд 14 мэргэжлээр 440 суралцагчид суралцаж байгаагийн 170 (38.6%) нь эмэгтэй суралцагчид байна. Өмнөх оны мөн үеэс нийт суралцагчдын тоо 36 (8.9%) суралцагчаар өссөн байна.
Нийт суралцагчдын 110 (25%) мэргэжлийн боловсрол эзэмшихээр 1 жилийн хугацаатай суралцаж байгаа бөгөөд 330 (75%) мэргэжлийн боловсрол эзэмшихээр 2.5 жилийн хугацаатай суралцаж байна.
Нийт суралцагчдын 53 (12.0%) тогооч, 47 (10.7%) барилгын засал чимэглэгч, 45 (10.2%) гагнуурчин, 45 (10.2%) авто машины засварчин, 38 (8.6%) барилгын сантехникч, 36 (8.2%) гоо засалч, 35 (8.0%) бетон арматурчин гэх мэт мэргэжлээр сурч байгаа нь олонх байна.

I.5 Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд эхний 9 сарын байдлаар 194.7 мянган хүнд үзлэг хийсэн нь урьд оны мөн үеэс 10.3 (5.0%) мянган хүнээр буурч, 10.5 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 63.8 мянган хүн хамрагдсан нь урьд оны мөн үеэс 17.3 (30.7%)  мянган хүнээр буурсан.

Түргэн тусламжийн дуудлага 13.3 мянган удаа гарсны 3.0 (22.5%) мянга нь алсын дуудлага байгаа нь урьд оны мөн үеэс 0.2 (6.2%) мянган удаагийн дуудлагаар буурсан байна.

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 9 сард амаржсан эх 979, амьд төрсөн хүүхдийн тоо 987 болж, урьд оны мөн үеэс амаржсан эхийн тоо 14 (1.4%), хүүхдийн тоо 7 (0.7%)-оор тус тус буурсан байна. 

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо эхний 9 сард 394 болж, урьд оны мөн үеэс 226 (36.5%) өвчлөл буурсан бөгөөд гар, хөл амны өвчин 3 (13.6%), цусан суулга 35 (56.5%), салхинцэцэг 122 (65.6%), тэмбүү 95 (52.8%) тохиолдлоор буурсан нь голлон нөлөөлсөн байна.

I.6 Соёл, урлаг: Хөгжимт жүжгийн театр:  1.3 мянган үзэгчдэд 5 тоглолтоор үйлчилж, 1.6 сая төгрөгийн орлоготой ажилласан байна. Өмнөх оны мөн үеэс үзэгчдийн тоо 3.5 (72.9%), тоглолтын тоо  13 (72.2%), орлогын хэмжээ 3.6 (69.2%) сая төгрөгөөр тус тус буурсан.

Музей: 2.1 мянган үзмэрээр 16 хүнд үйлчилж 62.0 мянган төгрөгийн орлоготой ажилласан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад үзэгчдийн тоо 96.7 хувиар буурч, үзмэрийн тоо өмнөх оны түвшинд байна.

Номын сан: Нийт 48.3 мянган номоор 1.5 мянган уншигчдад үйлчилсэн нь өмнөх оны мөн үеэс номын тоо 3.2 хувиар өсч, уншигчдын тоо 48.3 хувиар буурчээ.

1.7 Газар өмчлөл: Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр нийт 11.3 мянган иргэн газар өмчилж авахаар өргөдөл гаргаснаас 10.4 мянган иргэнд 938.6 га газар өмчлүүлэх шийдвэр гараад хэрэгжиж байна.
Эхний 9 сард аж ахуйн зориулалтаар газар өмчлөхийг хүссэн 25 иргэний өргөдөл ирснийг 100 хувь шийдвэрлэжээ.

I.8 Гэмт хэрэг 

Энэ оны 3-р улирлын байдлаар нийт 300 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 9 хүн нас барж, 80 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 79 ( 20.8%) үйлдлээр буурчээ.
Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсны 80.3 хувийг нөхөн төлүүлсэн байна.
Гэмт хэрэгт 237 хүн холбогдон сэжиглэгдсэний 40.1 хувь нь согтуугаар, 21.1 хувь нь бүлэглэнгээр хэрэг үйлджээ.
Нийт 417 хүн эрүүлжүүлэгдсэн нь урьд оны мөн үеэс 37 (9.7%)  хүнээр өссөн байна. Нийт эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс 162 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авхуулсан байна.
Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 48.2 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 5.3 пунктээр өссөн байна.

II. Эдийн засгийн үзүүлэлт

II.1 Мөнгө, банк, даатгал

Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт  банкуудаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 136.5 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 8.7 (5.6%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 6.4 (4.5%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.
Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 83.6 тэрбум төгрөг болж оны эхнээс 7.7 (8.4%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 8.0 (10.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл 9 дүгээр сарын эцэст 4.4 тэрбум болж, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 3.2 хувийг эзэлж байна

Даатгал: 

Орон нутагт үйл ажилагаагаа явуулж буй даатгалын байгууллагуудын хураамжийн орлого 477.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар өссөн байна.

Нөхөн төлбөр 411 хүнд 69.4 сая төгрөг олгосны дотор авто тээврийн хэрэгсэлд 8.9 сая, жолоочийн хариуцлагад 28.0 сая, иргэдийн эд хөрөнгөнд 0.2 сая, гэнэтийн осолд 4.2 сая, хөдөлмөрийн чадвар түр алдалт 11.5 сая, хурдан морь унаач хүүхдийн даатгалд 1.4 сая, зуучлалын орлогод 15.2 сая төгрөгийг тус тус олгожээ.

II.2 Төрийн санхүү

Аймгийн төсвийн нийт орлого эхний 9 сард 50.4 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 11.1 (28.2%) тэрбум төгрөгөөр, төсвийн зарлага санхүүжилт 50.8  тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 12.6 (33.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Орон нутгийн төсөвт 6.9 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 2.0 (22.5%)  тэрбум төгрөгөөр буурсан гүйцэтгэлтэй гарчээ.

Эхний 9 сарын байдлаар Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг 9.1 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 2.5 (37.9%) тэрбум, улсын төсвөөс олгох тусгай зориулалтын шилжүүлэг 23.9 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 4.0 (20.1%) тэрбум, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох шилжүүлэг 5.6 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 2.6 (86.7%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлттэй байна.

II.3 Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний үнийн индекс 2020 оны 9 дүгээр сард өмнөх сараас 0.4 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 1.4  хувь, жилийн эцсээс 0.7 хувиар тус тус өслөө.

Ерөнхий индекс өмнөх жилийн эцсээс 0.7 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 2.1 хувь, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисийн бүлгийн үнэ 0.7 хувь, хувцас бөс барааны бүлгийн үнэ 2.6 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 2.0 хувь, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 1.4 хувь, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ 3.3 хувь,  амралт, чөлөөт цаг, соёлын барааны бүлгийн үнэ 1.1 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 0.5 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 9.6 хувь, бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 3.8 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ. Харин тээврийн бүлгийн үнэ 6.2 хувь, холбооны хэрэглсэл, шуудангийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.2 хувиар тус тус буурчээ.

II.4 Хөдөө аж ахуй

Мал төллөлт төл бойжилт. 

Оны эхний төллөх насны хээлтэгч малын  82.7 хувь буюу 1.4 сая хээлтэгч эхний 9 сарын байдлаар төллөсөн байна. Таван төрлөөр нь авч үзвэл: эм хонь 84.3 хувь, эм ямаа 82.6 хувь, гүү 75.6 хувь, үнээ 77.3 хувь, ингэ 46.0 хувь тус тус төллөжээ.

 Гарсан төлийн 98.5 хувь болох 1.4 сая төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 0.1 саяаар өссөн байна.

Малын онд оролт: Том малын зүй бус хорогдол эхний 9 сард 38.1 мянган толгой болж, өмнөх оны мөн үеэс 5.3 мянган толгойгоор буюу 12.2 хувиар буурсан байна. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: тэмээ 20, адуу 1.4 мянга, үхэр 2.6 мянга, хонь 18.5 мянга, ямаа 15.6 мянган толгой байна. Малын нийт хорогдлын 48.5 хувийг хонь эзэлж байна.           

Аймгийн хэмжээнд хорогдсон бүх мал нь оны эхний малын 1.0 хувийг эзэлж байна. Нийт хорогдолд өвчнөөр хорогдсон мал 0.4 хувь буюу 136 толгой болж, өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсчээ.

Ургац хураалт, хадлан бэлтгэл: Ургац хураалтын явцын мэдээгээр аймгийн хэмжээнд эхний 9 дүгээр сард 1.7 мянган тн үр тариа, 561.7 тн төмс, 303.5 тн хүнсний ногоо, 645.0 тн техникийн ургамал, 1.9 тн тэжээлийн ургамал бэлтгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс үр тариа 2.7 дахин, техникийн ургамал 1.7 дахин, төмс 28.1 хувь, хүнсний ногоо 76.3 хувиар тус тус өсч, тэжээлийн ургамал 29.4 хувь, бэлтгэсэн өвс 13.8 хувиар тус тус буурчээ.

II.5 Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 31.1 тэрбум төгрөг болж өмнөх оноос 4.9 (13.6%) тэрбум төгрөгөөр буурчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 0.2 (7.4%) тэрбум төгрөгөөр өсч, боловсруулах аж үйлдвэрийнх 1.4 (45.3%) тэрбум төгрөг, олборлох аж үйлдвэрийн салбарынх 3.6 (11.8%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

Оны үнээр 125.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 89.7 тэрбум төгрөгөөр доогуур гүйцэтгэлтэй байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс хайлуур жонш,  түгээсэн цэвэр ус, цахилгаан, зайрмаг, бууз, банш, бялуу, нарийн боов, цэвэр ус, хэвийн боов, платье, гал тогооны өрөөний модон тавилга, төрөл бүрийн модон эдлэл, хуванцар хүрээтэй хаалга , цонх, блок, сувагжуулалт зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

 

         СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ СТАТИСТИКИЙН  ХЭЛТЭС


Сэтгэгдэл бичих
            7 хоногийн үнийн мэдээ

 /2020 оны 10-р сарын 21-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1333

  Хонины мах, 

8000

  Үхрийн мах, кг

10000

  Ямааны ястай мах, кг

7000

  Элсэн чихэр, кг 2067
  Цагаан будаа, кг

2517

  Шингэн сүү, л

1400

  Ноолуур, кг

-

  Бензин, А-80 1483
  Бензин, А-92

1567

  Дизелийн түлш

2147

  Боодолтой өвс 8000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020