СҮХБААТАР АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН 8 ДУГААР САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА

Нийтэлсэн: 2020 он 09 сар 11. 08 цаг 25 минут

1 Хүн ам            

Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр эхний 8 сард 883 хүүхэд шинээр мэндэлж, 253 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 630 болж урьд оны мөн үеэс 15 (2.3%) хүнээр буурлаа. 1000 хүнд ногдох төрөлт 14.1 нас баралт 4.0 байгаа нь урьд оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.7 пунктээр буурч, нас баралт 0.8 пунктээр өссөн.

I.2 Хөдөлмөр

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2020 оны 8 дугаар сарын эцэст 725 болсны 366 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 539 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 113 (17.3%) хүнээр буурч, 2019 оны 12 дугаар сарын эцсээс 91 (14.4%) хүнээр тус тус буурсан байна.

 I.3 Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд эхний 8 сарын байдлаар 167.2 мянган хүнд үзлэг хийсэн нь урьд оны мөн үеэс 15.8 (8.4%) мянган хүнээр буурч, 9.3 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 49.7 мянган хүн хамрагдсан нь урьд оны мөн үеэс 22 (30.7%)  мянган хүнээр буурсан.

I.4 Нийгмийн даатгал, халамж:

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэдээгээр эхний 8 сард 24.3 мянган иргэнд 7.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, тусламж, дэмжлэгийг олгосон байна.

I.5 Гэмт хэрэг

Аймгийн хэмжээнд 2020 оны 8 дугаар сард 261 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 8 хүн нас барж, 74 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 87 (25.0%)- иар буурчээ.

II. Эдийн засгийн үзүүлэлт

II.1 Мөнгө, банк:

Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт  банкуудаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 133.0 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 12.2 (8.4%) тэрбум төгрөг өмнөх оны мөн үеэс 9.6 (6.7%) тэрбум төгрөгөөр буурчээ.

II.2 Төрийн санхүү:

Аймгийн төсвийн нийт орлого эхний 8 сард 46.3 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 11.0 (32.0%) тэрбум төгрөгөөр, төсвийн зарлага санхүүжилт 47.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 14.0 (40.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

II.3 Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2020 оны 8 дугаар сард өмнөх сараас 0.4 хувиар буурч,  өмнөх оны мөн үеэс 1.9 хувь, жилийн эцсээс 1.1 хувиар тус тус өслөө.

II.4 ХӨДӨӨ АЖ АХУЙ

Газар тариалан. Эхний 8 сарын байдлаар аймгийн хэмжээнд төмс 68.9 га, хүнсний ногоо 46.3 га, үр тариа 2.0 мянган га, тэжээлийн ургамал 0.5 мянган га, техникийн ургамал 3.4 мянган га газарт тус тус тариалалт хийcэн өнгөрсөн  оны мөн үеэс төмс 3.0 хувиар, хүнсний ногоо 42.0 хувиар, техникийн ургамал 89.0 хувиар тус тус өсч, үр тариа 31.0 хувиар, тэжээлийн ургамал 29.0  хувиар тус тус буурсан байна.

II.5 АЖ ҮЙЛДВЭР

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 29.5 тэрбум төгрөг болж өмнөх оноос 2.1 (8.5%) тэрбум төгрөгөөр буурчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 0.1 (7.0%) тэрбум төгрөгөөр өсч, боловсруулах аж үйлдвэрийнх 1.5 (56.3%) тэрбум төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 1.4 (4.9%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

 


Сэтгэгдэл бичих
            7 хоногийн үнийн мэдээ

 /2020 оны 09-р сарын 23-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1333

  Хонины мах, 

8000

  Үхрийн мах, кг

10000

  Ямааны ястай мах, кг

7500

  Элсэн чихэр, кг 2017
  Цагаан будаа, кг

2517

  Шингэн сүү, л

1200

  Ноолуур, кг

-

  Бензин, А-80 1483
  Бензин, А-92

1567

  Дизелийн түлш

2147

  Боодолтой өвс 6000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020