СҮХБААТАР АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 7 ДУГААР САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА

Нийтэлсэн: 2020 он 08 сар 14. 10 цаг 40 минут

I.1 Хүн ам            

Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр эхний 7 сард 780 хүүхэд шинээр мэндэлж, 218 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 562 болж урьд оны мөн үеэс 10 (1.7%) хүнээр буурлаа. 1000 хүнд ногдох төрөлт 12.4, нас баралт 3.5 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.3 пунктээр буурч, нас баралт 0.1 пунктээр өссөн байна.                                                                /uploads/users/65/files/taniltsuulga_7%20sar%202020%20%D0%BE%D0%BD%20pdf.doc.pdf

I.2 Хөдөлмөр

Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2020 оны 7 дугаар сарын эцэст 494 байгаагийн 260 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 360 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 305 (45.9%) хүнээр, 2019 оны 12 дугаар сарын эцсээс 270 (42.9 %) хүнээр тус тус буурсан байна.

 I.3 Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд эхний 7 сарын байдлаар 147.0 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 18.6 (11.2%) мянган хүн, урьдчилан сэргийлэх үзлэгт 42.7 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 23.3 (35.3%) мянган хүнээр тус тус буурч, 8.1 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна.

I.4 Нийгмийн даатгал, халамж:

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас эхний 7 сард 23.9 мянган иргэнд 6.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, тусламж, тэтгэмжийг олгожээ. Үүнийг төрлөөр нь авч үзвэл: Улсын төсвөөс нийгмийн халамжийн тэтгэврийг 1.3 мянган иргэнд 1.9 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн тэтгэмжийг 1.1 мянган иргэнд 0.6 тэрбум төгрөг, бусад хөнгөлөлт, тусламж, дэмжлэгт 20.5 мянган иргэнд 3.5 тэрбум төгрөг, орон нутгийн төсвөөс 1.2 мянган иргэнд 445.4 сая төгрөгийг тус тус олгожээ.

 I.5 Гэмт хэрэг

Аймгийн хэмжээнд 2020 оны 7 дугаар сард 231 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 8 хүн нас барж, 66 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 80 (26.0 %)-аар буурчээ.

II.1 Мөнгө, банк:

Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт, банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 128.9 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 16.3(11.2%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 10.3 (7.4 %) тэрбум төгргөөр тус тус буурсан байна.

II.2 Төрийн санхүү:

Аймгийн төсвийн нийт орлого эхний 7 сард 43.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 10.6 (32.5%) тэрбум төгрөгөөр, төсвийн зарлага санхүүжилт 43.8 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 12.5 (40.0%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

II.3 Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс 2020 оны 7 дугаар сард өмнөх сараас 0.3 хувь, өмнөх оны мөн үеэс 2.6 хувь, жилийн эцсээс 1.5 хувиар тус тус өссөн.

II.4 Хөдөө аж ахуй

Газар тариалан. Тариалалтын эцсийн мэдээгээр аймгийн хэмжээнд төмс 68.9 га, хүнсний ногоо 44.5 га, үр тариа 2.0 мянган га, тэжээлийн ургамал 0.5 мянган га, техникийн ургамал 3.4 мянган га газарт тус тус тариалалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс төмс 3.0 хувь, хүнсний ногоо 36.1 хувь, техникийн ургамал 1.9 дахин тус тус өсч, тэжээлийн ургамал 28.3 хувь, үр тариа  31.9 хувиар тус тус буурсан байна. 

II.5 Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 25.9 тэрбум төгрөг болж өмнөх оноос 1.3 (4.8%) тэрбум төгрөгөөр буурчээ. Ангилалаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 0.1 (5.3%) тэрбум төгрөгөөр өсч, боловсруулах аж үйлдвэрийнх 1.2 (56.1%) тэрбум төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 0.2 (1.0%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

 II.6 Тээвэр

Тээвэр: Авто тээвэр бүхий байгууллагууд эхний хагас жилийн байдлаар 67.9 мян.тн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 75.6 (52.7%) мян.тн-оор буурсан байна. Бүтээгдэхүүн тээвэрлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулан авч үзвэл: цайрын баяжмал 30.3 (52.9%) мян.тн болж буурч, нүүрс 19.7 (10.1%) мян.тн болж өссөн байна.

II.7 Барилга

Эхний хагас жилийн байдлаар нийт 20.3 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажлыг 30 аж ахуй нэгж байгууллага хийжээ. Үүний 160.0 (0.9%) сая төгрөгийн ажил нь аймгийн,  20.1 (99.1%) тэрбум төгрөгийн ажлыг гадны барилгын байгууллагууд тус тус хийж гүйцэтгэсэн байна.


Сэтгэгдэл бичих
            7 хоногийн үнийн мэдээ

 /2020 оны 09-р сарын 23-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1333

  Хонины мах, 

8000

  Үхрийн мах, кг

10000

  Ямааны ястай мах, кг

7500

  Элсэн чихэр, кг 2017
  Цагаан будаа, кг

2517

  Шингэн сүү, л

1200

  Ноолуур, кг

-

  Бензин, А-80 1483
  Бензин, А-92

1567

  Дизелийн түлш

2147

  Боодолтой өвс 6000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020