СҮХБААТАР АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН 6 ДУГААР САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА

Нийтэлсэн: 2020 он 07 сар 22. 11 цаг 02 минут

Сүхбаатар аймгийн нийгэм, эдийн засгийн байдал
(2020 оны эхний хагас жилийн байдлаар)

I. Нийгмийн үзүүлэлт

I.1. Хүн ам Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр 2020 оны эхний 6 сард 656 хүүхэд шинээр мэндэлж, 189 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 467 болж урьд оны мөн үеэс 8 (1.7%) хүнээр өссөн. 1000 хүнд ногдох төрөлт 10.5, нас баралт 3.0 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт ижил түвшинд, нас баралт 0.1 пунктээр буурсан байна.                                                                 

I.2. Хөдөлмөр Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2020 оны 6 дугаар сарын эцэст 596 байгаагийн 293 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 434 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 290 (40.1%) хүнээр, 2019 оны 12 дугаар сарын эцсээс 196 (31.1 %) хүнээр тус тус буурсан байна.

Эхний 6 дугаар сарын байдлаар Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газарт 942 иргэн шинээр бүртгүүлсний 311 иргэн ажилд зуучлагдан орсон байна. Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 58 хувь нь 15-34 насны залуучууд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.5 хувь нь магистр, доктор, 16.8 хувь нь дээд, 3.5 хувь нь тусгай дунд, 7.8 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 47.2 хувь нь бүрэн дунд, 16.8 хувь нь суурь, 4.6 хувь нь бага боловсролтой, 2.8 хувь нь боловсролгүй хүмүүс байна. Эхний 6 дугаар сарын байдлаар 171 шинэ ажлын байр бий болсны дотор үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбар 26 (15.2%), төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалал 52 (30.4)% байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

I.3 Нийгмийн даатгал, халамжНийгмийн даатгалын шимтгэлийн орлого 8.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.2 тэрбум төгрөгөөр (2.2%) буурчээ. Аймгийн хэмжээнд сайн дурын даатгуулагчид 1223.1 сая төгрөгний шимтгэл төлсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 682.2 сая төгрөг буюу 26.1 хувиар өссөн байна. Нийт 8.7 мянган иргэнд 18.7 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосноос 6.6 мянган өндөр настанд 14.3 тэрбум төгрөг, 1.3 мянган тахир дутуу иргэнд 2.3 тэрбум төгрөг, 405 тэжээгчээ алдсан иргэнд 7.3 тэрбум, 342 иргэнд цэргийн тэтгэвэр 1.1 тэрбум төгрөг, үйлдвэрийн осол мэргэжилээс шалтгаалах өвчний тэтгэмжийг 25 иргэнд 0.6 тэрбум төгрөгийг тус тус бүрэн олгожээ. Тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18.3 хувиар өссөн байна. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэдээгээр эхний 6 сард 23.6 мянган иргэнд 5.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, тусламж, дэмжлэгийг олгосон байна. Үүнийг төрлөөр нь авч үзвэл: Улсын төсвөөс нийгмийн халамжийн тэтгэвэрийг 1.3 мянган иргэнд 1.6 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн тэтгэмжийг 1.1 мянган иргэнд 0.5 тэрбум төгрөг, бусад хөнгөлөлт, тусламж, дэмжлэгт 12.5 мянган иргэнд 2.0 тэрбум төгрөгийг, орон нутгийн төсвөөс 1.2 мянган иргэнд  379.6 сая төгрөгийг тус тус олгожээ.

I.4 Боловсрол, шинжлэх ухаан

Ерөнхий боловсролын сургуулийг 2019-2020 оны хичээлийн жилд 2627 сурагчид төгсчээ. Үүнээс: бага боловсролыг 1220 (46.4%), суурь боловсролыг 813 (31.0%), бүрэн дунд боловсролыг 594 (22.6%) сурагчид тус тус эзэмшжээ. Өнгөрсөн оны мөн үеэс нийт төгсөгчдийн тоо 313 (13.5%) өссөн байна. Нийт төгсөгчдийн 1321 (50.3%) эмэгтэй сурагчид байгаа бөгөөд үүнээс бага 45.0%, суурь 29.0%, бүрэн дунд 26.0%-ийг тус тус эзлэж байна. Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг 2019-2020 оны хичээлийн жилд:  9 мэргэжлээр 198 хүүхэд төгссөний 87 эмэгтэй хүүхэд байна.  Нийт төгсөгчдийн 153 (77.3%)  мэргэжлийн боловсрол эзэмшчээ. Харин 45 (22.7 %)  хүн мэргэжлийн сургалтанд сурч төгссөний  44 (98.0%) эмэгтэй хүн байна. Төгсөгчдийн 14 тогооч, 29  барилгын өрөг угсрагч, 46  барилгын засал чимэглэлчин мэргэжил эзэмшжээ. Өмнөх оны мөн үеэс төгсөгчид  7 хүүхдээр (3.7%) өсчээ. Нийт төгсөгчдөөс 83 (42%) хүүхэд ажлын байртай болсон байна.  

I.5 Эрүүл мэнд

Аймгийн хэмжээнд эхний 6 сарын байдлаар 127.2 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 12.5 хувь, урьдчилан сэргийлэх үзлэгт 36.4 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 37.1 хувиар тус тус буурч, 7.2 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үетэй адил түвшинд байна. Түргэн тусламжийн дуудлага 9.3 мянган удаа гарсны 2.0 (21.5%) мянга нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал алсын дуудлага 0.2 (9.1%) мянган хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 6 сард амаржсан эх 649, амьд төрсөн хүүхдийн тоо 656 болж, өмнөх оны мөн үетэй харьцуулбал амаржсан эхийн тоо ижил түвшинд, хүүхдийн тоо 8 (1.2%)-аар өссөн байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо эхний 6 сард 259 болж, өмнөх оны мөн үеэс 241 (48.2%) тохиолдлоор буурахад цусан суулга 24 (82.8%), тэмбүү 99 (68.3%), салхинцэцэг 120 (66.3%)-оор өвчлөгчдийн тоо буурсан нь голлон нөлөөлсөн байна.

I.6 Соёл, урлаг: Хөгжимт жүжгийн театр:  0.8 мянган үзэгчдэд 2 тоглолтоор үйлчилж 0.8 сая төгрөгийн орлоготой ажилласан байна. Өмнөх оны мөн үеэс үзэгчдийн тоо 80.5 хувь, орлогын хэмжээ 80.1 хувь, тоглолтын тоо 86.6 хувиар тус тус буурчээ.

Музей: 2.1 мянган үзмэрээр 16 хүнд үйлчилж 62.0 мянган төгрөгийн орлоготой ажилласан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад үзэгчдийн тоо 96.7 хувиар буурч, үзмэрийн тоо өмнөх оны түвшинд байна.

Номын сан: Нийт 48.3 мянган номоор 1.5 мянган уншигчдад үйлчилсэн нь өмнөх оны мөн үеэс номын тоо 3.2 хувиар өсч, уншигчдын тоо 48.3 хувиар буурчээ.

1.7 Газар өмчлөл: Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр нийт 11.3 мянган иргэн газар өмчилж авахаар өргөдөл гаргаснаас 10.4 мянган иргэнд 937.6 га газар өмчлүүлэх шийдвэр гараад хэрэгжиж байна. Шинээр 25 иргэн өргөдөл гаргаснаас Засаг даргын шийдвэр гарсан 25 иргэнд 2.54 га газрыг тус тус олгоод байна.

I.8 Гэмт хэрэг Эхний хагас жилд нийт 211 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 8 хүн нас барж, 60 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 60 (22.1%)  буурсан. Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 1169.2 сая төгрөгийн хохирол учирсны 11.8 хувийг нөхөн төлүүлсэн байна. Гэмт хэрэгт 164 хүн холбогдон сэжиглэгдсэний 43.3 хувь нь согтуугаар, 23.2 хувь нь бүлэглэнгээр хэрэг үйлджээ. Нийт 274 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 11 хүн буюу 3.9 хувиар буурсан байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 88 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авхуулсан нь өмнөх оноос 49 (2.3 дахин) өссөн байна.

Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 50.0 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 3.7 пунктээр өссөн байна.

II. Эдийн засгийн үзүүлэлт

II.1 Мөнгө, банк, даатгал

Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 132.0 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 13.2 (9.1%) тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 6.7 (4.8%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 98.7 тэрбум төгрөг болж оны эхнээс 7.4 (8.1%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 19.1 (24.0%) тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл эхний 6 сарын эцэст 1.6 тэрбум болж нийт зээлийн өрийн үлдэгдлийн 1.2 хувийг эзэлж байна.

Даатгал: Даатгалын байгууллагуудын хураамжийн орлого 235.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар буурчээ.

Эхний 2 дугаар улирлын байдлаар 167 хүнд 35.1 сая төгрөгийн нөхөн олговор  олгосон байна. Нөхөн олговрыг төрлөөр нь авч үзвэл авто тээврийн хэрэгсэлд 5.1 сая, жолоочийн хариуцлагын даатгалд 19.2 сая, гэнэтийн ослын даатгалд 2.4 сая, хөдөлмөрийн чадвар түр алдалт 7.0 сая, төгрөг, хурдан морь унаач хүүхдэд 1.4 сая төгрөгийг тус тус олгожээ.

II.2 Төрийн санхүүАймгийн төсвийн нийт орлого эхний 6 сард 38.0 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 8.3 (27.9%) тэрбум төгрөг, төсвийн зарлага санхүүжилт 33.4 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 5.3 (18.9%) тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

Орон нутгийн төсөвт 3.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 45.7 хувиар буурсан гүйцэтгэлтэй гарчээ.

Эхний хагас жилд Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг 7.0 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 37.2 хувь, улсын төсвөөс олгох тусгай зориулалтын шилжүүлэг 18.7 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 18.3 хувь,  орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох шилжүүлэг 3.3 тэрбум төгрөг авсан нь өмнөх оны мөн үеэс 89.6 хувиар тус тус өссөн  байна.

II.3 Хэрэглээний үнийн индекс

Хэрэглээний үнийн индекс гэдэг нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар хэрхэн өөрчлөгдөж буйг хэмждэг үзүүлэлт юм.

Хэрэглээний үнийн индекс 2020 оны 6 дугаар сард өмнөх сараас 0.5, өмнөх оны мөн үеэс 1.9  хувь, жилийн эцсээс 1.3 хувиар тус тус өссөн.

Ерөнхий индекс жилийн эцсээс 1.3 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 7.9 хувь, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисийн бүлгийн үнэ 0.6 хувь, хувцас бөс барааны бүлгийн үнэ 0.8 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 1.1 хувь, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.8 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ 1.1 хувь, бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 2.8 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ. Харин тээврийн бүлгийн үнэ 7.2 хувь, холбооны хэрэгсэл, шуудангийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.2 хувиар тус тус буурсан.

II.4 Хөдөө аж ахуй

Мал төллөлт төл бойжилт. Оны эхний төллөх насны хээлтэгч малын 82.1 хувь буюу 1.4 сая хээлтэгч мал төллөсөн байна. Таван төрлөөр нь авч үзвэл: эм хонь 784.8 (84.2%) мянган толгой, эм ямаа 460.7 (82.4%) мянган толгой , ингэ 1.4 (44.4%) мянган толгой, үнээ 77.0 (72.6%) мянган толгой, гүү 75.9 (71.8%) мянган толгой тус тус төллөжээ.

Гарсан төлийн 1.4 (98.7%)  сая төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеэс 85.2 мянга буюу 6.5 хувиар өссөн байна.

Энэ оны 6 дугаар сарын байдлаар төл бойжилтыг төрлөөр нь авч үзвэл: унага 99.0 хувь, ботго 97.7 хувь, тугал 99.2 хувь, хурга 98.8 хувь, ишиг 98.3 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс ботго 0.6 пунктээр буурч, тугал, унага, хурга, ишиг 0.3-3.9 пунктээр өссөн байна.  

Малын онд оролт: Том малын зүй бус хорогдол эхний 6 сарын байдлаар 36.3 мянган толгой болж, өмнөх оны мөн үеэс 6.6 (15.3%) мянган толгой буурсан байна. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: тэмээ 19, адуу 1.3 мянга, үхэр 2.6 мянга, хонь 17.7 мянга, ямаа 14.7 мянган толгой байна. Малын нийт хорогдлын 48.8 хувийг хонин сүрэг эзэлж байна.

           Эхний 6 сарын байдлаар оны эхний малын 1.0 хувь нь хорогджээ. Нийт хорогдлын 0.4 хувь буюу 136 толгой мал нь өвчнөөр хорогдсон байна.

Газар тариалан. Эхний 6 сарын байдлаар аймгийн хэмжээнд төмс 68.9 га, хүнсний ногоо 44.1 га, үр тариа 2.0 мянган га, техникийн ургамал 3.4 мянган га газарт тус тус тариалалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс төмс 3.7 (5.7%), техникийн ургамал 0.8 (30.8%), хүнсний ногоо 12.4 (39.1%) га-аар тус тус өсч, үр тариа 2.5 (55.6%) га-аар буурсан. Үр тариа 2.0 мянган га-д тариалснаас 1.5 мянган га-д улаан буудай, 0.5 мянган га-д овъёос тариалсан байна.

II.5 Аж үйлдвэр

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 22.4 тэрбум төгрөг болж өмнөх оноос 1.6 (6.6%) тэрбум төгрөгөөр буурчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 0.1 (7.1%) тэрбум төгрөгөөр өсч, боловсруулах аж үйлдвэрийнх 0.9 (55.1%) тэрбум төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 0.8 (3.9%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

Оны үнээр 74.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 83.7 тэрбум төгрөгөөр доогуур гүйцэтгэлтэй байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс хайлуур жонш, зайрмаг, бялуу, хэвийн боов, банш, бууз, цэвэр ус, гал тогооны өрөөний модон тавилга зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.

 

         СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ СТАТИСТИКИЙН  ХЭЛТЭС


Сэтгэгдэл бичих
            7 хоногийн үнийн мэдээ

 /2020 оны 08-р сарын 12-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1333

  Хонины мах, 

8500

  Үхрийн мах, кг

11000

  Ямааны ястай мах, кг

8000

  Элсэн чихэр, кг 2017
  Цагаан будаа, кг

2500

  Шингэн сүү, л

1200

  Ноолуур, кг

40000

  Бензин, А-80 1517
  Бензин, А-92

1567

  Дизелийн түлш

2187

  Боодолтой өвс 7000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020