СҮХБААТАР АЙМГИЙН 5 ДУГААР САРЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА

Нийтэлсэн: 2020 он 06 сар 18. 02 цаг 45 минут

I. Нийгмийн үзүүлэлт

I.1 Хүн ам    

Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр эхний 5 сард 540 хүүхэд шинээр мэндэлж, 158 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 382 болж урьд оны мөн үеэс 18 (4.9%) хүнээр өссөн. 1000 хүнд ногдох төрөлт 8.6, нас баралт 2.5 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.1 пунктээр өсч, нас баралт 0.2 пунктээр буурсан байна. 

I.2 Хөдөлмөр

Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2020 оны 5 дугаар сарын эцэст 632 болсны 292 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 467 нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 217 (31.7 хувь) хүнээр буурсан байна. Энэ оны 5 дугаар сарын байдлаар хөдөлмөрийн хэлтэст 760 иргэн шинээр бүртгүүлсний 230 иргэн ажилд зуучлагдан орсон байна. Ажилгүй иргэдийг насны ангиллаар нь үзвэл 53.1 хувь нь 15-34 насны залуучууд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.2 хувь нь магистр, доктор, 15.2 хувь нь дээд, 2.8 хувь нь тусгай дунд, 6.0 хувь нь мэргэжлийн анхан шатны боловсролтой, 54.0 хувь нь бүрэн дунд, 14.6 хувь нь суурь, 4.5 хувь нь бага боловсролтой, 2.8 хувь нь боловсролгүй хүмүүс байна. Эхний 5 дугаар сарын байдлаар 118 шинэ ажлын байр бий болсны өмнөх оны мөн үеэс 4 (3.2 хувь) -өөр буурсан байна. Шинэ ажлын байрыг эх үүсвэрээр нь авч үзвэл байнгын ажлын байр 83.1 хувь, түр болон улирлын чанартай шинэ ажлын байрууд 16.9 хувь эзлэж байна. Эдийн засгийн ангилалаар нь авч үзвэл төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын даатгалын салбарт 51 (43.2 хувь) болсон нь өндөр үзүүлэлттэй байна. I.3 Эрүүл мэнд Аймгийн хэмжээнд эхний 5 сарын байдлаар 108.5 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 11.6 хувь, урьдчилан сэргийлэх үзлэгт 31.3 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 35.2 хувиар тус тус буурч, 6.0 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үетэй адил түвшинд байна.. Түргэн тусламжийн дуудлага 7.7 мянган удаа гарсны 1.7 мянга (22.1%) нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал алсын дуудлага 0.1 (5.6%) мян.хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 5 сард амаржсан эх 534, амьд төрсөн хүүхдийн тоо 540 болж, өмнөх оны мөн үетэй харьцуулбал амаржсан эхийн тоо 5 (0.9 %), хүүхдийн тоо 11 (2.1%)-ээр тус тус өссөн байна. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо эхний 5 сард 216 болж, өмнөх оны мөн үеэс 206 (48.8%) тохиолдлоор буурахад цусан суулга 15 (83.3%), тэмбүү 79 (67.5%), салхинцэцэг 109 (64.9%)-өөр өвчлөгчдийн тоо буурсан нь голлон нөлөөлсөн байна. I.4 Нийгмийн даатгал, халамж: Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын мэдээгээр эхний 5 сард 22.6 мянган иргэнд 4.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, тусламж, дэмжлэгийг олгосон байна. Үүнийг төрлөөр нь авч үзвэл: Улсын төсвөөс нийгмийн халамжийн тэтгэвэрийг 1.2 мянган иргэнд 1.2 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн тэтгэмжийг 1.9 мянган иргэнд 0.7 тэрбум төгрөг, бусад хөнгөлөлт, тусламж, дэмжлэгт 19.4 мянган иргэнд 2.4 тэрбум төгрөгийг, орон нутгийн төсвөөс 1.0 мянган иргэнд 263.5 сая төгрөгийг тус тус олгожээ. I.5 Гэмт хэрэг Аймгийн хэмжээнд 2020 оны 5 дугаар сард 197 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 8 хүн нас барж, 48 хүн гэмтэж бэртсэн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 39 буюу 16.5 хувиар буурсан байна. Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 1.1 тэрбум төгрөгийн хохирол учирсны 10.9 хувийг нөхөн төлүүлжээ. Гэмт хэрэгт 148 хүн холбогдон сэжиглэгдсэний 40.5 хувь нь согтуугаар хэрэг үйлджээ. Нийт 237 хүн эрүүлжигдсэн нь өмнөх оны мөн үеэс 7 (2.9 хувь) буурсан байна. Нийт эрүүлжигдсэн хүмүүсээс 68 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авхуулсан байна. Аймгийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 48.6 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 13.2 пунктээр өссөн байна. II. Эдийн засгийн үзүүлэлт II.1 Мөнгө, банк: Монгол банкны мэдээгээр ХААН, Төрийн, Хас, Голомт банкуудаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 131.7 тэрбум төгрөгт хүрсэн нь оны эхнээс 13.5 тэрбум төгрөг буюу 9.3 хувь, өмнөх оны мөн үеэс 4.8 тэрбум төгрөг буюу 3.5 хувиар тус тус буурчээ. Банкуудад хадгалуулсан иргэдийн төгрөгийн хадгаламжийн хэмжээ 95.2 тэрбум төгрөг болж оны эхнээс 3.9 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 15.6 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ. Чанаргүй хугацаа хэтэрсэн зээл 5 дүгээр сарын эцэст 3.1 тэрбум болж оны эхнээс 1.8 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.6 тэрбум төгрөгөөр тус тус өсч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 2.4 хувийг эзэлж байна. II.2 Төрийн санхүү: Аймгийн төсвийн нийт орлого эхний 5 сарын байдлаар 29.9 (40%) тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.5 тэрбум төгрөг, зарлага санхүүжилт 28.2 (38%) тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.8 тэрбум төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлттэй байна. Аймгийн нийт төсвийн 11.7 хувийг орон нутгийн төсвийн орлого, 19.8 хувийг улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг, 0.5 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох шилжүүлэг, 44.5 хувийг улсын төсвөөс олгох тусгай зориулалтын шилжүүлэг, 0.5 хувийг урьд оны үлдэгдэл /орон нутгийн орлого/, 0.1 хувийг урьд оны үлдэгдэл /орон нутгийн хөгжлийн сан /, 0.8 хувийг урьд оны үлдэгдэл /төсөвт байгууллага/, 0.1 хувийг төсөвт байгууллага /өөрийн орлого/ тус тус эзэлж байна. I.3 Хэрэглээний үнийн индекс Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2020 оны 5 дугаар сард өмнөх сараас 0.5 хувь, жилийн эцсээс 0.8 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс1.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Ерөнхий индекс өмнөх сарынхаас 0.5 хувиар өсөхөд хүнсний бараа, согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 1.3 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.3 хувь,орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 0.5 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 0.4 хувь, эм, тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.1 хувь, амралт чөлөөт цаг соёлын бараа үйлчилгээний бүлгийн үнэ 0.6 хувь, бусад бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 0.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. II.4 ХӨДӨӨ АЖ АХУЙ Мал төллөлт төл бойжилт. Оны эхний төллөх насны хээлтэгч малын 78.2 хувь буюу 1.3 сая хээлтэгч мал төллөсөн байна. Таван төрлөөр нь авч үзвэл: эм хонь 81.9 хувь, эм ямаа 80.3 хувь, ингэ 36.3 хувь, үнээ 58.1 хувь, гүү 55.4 хувь тус тус төллөжээ. Гарсан төлийн 98.8 хувь болох 1.3 сая төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеэс 41.2 мянга буюу 3.2 хувиар өссөн байна. Энэ оны 5 дугаар сарын байдлаар төл бойжилтыг төрлөөр нь авч үзвэл: унага 98.8 хувь, ботго 99.4 хувь, тугал 99.0 хувь, хурга 99.0 хувь, ишиг 98.5 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс тугал 0.1 пунктээр буурч, ботго, унага, хурга, ишиг 0.9-2.9 пунктээр өссөн байна. Малын онд оролт: Том малын зүй бус хорогдол эхний 5 сарын байдлаар 31.5 мянган толгой болж, өмнөх оны мөн үеэс 2.5 мянган толгой буюу 8.5 хувиар өссөн байна. Том малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл: тэмээ 16, адуу 1.2 мянга, үхэр 2.3 мянга, хонь 15.8 мянга, ямаа 12.2 мянган толгой байна. Малын нийт хорогдлын 49.8 хувийг хонин сүрэг эзэлж байна. Эхний 5 сарын байдлаар оны эхний малын 0.8 хувь нь хорогджээ. Нийт хорогдлын 0.4 хувь буюу 136 толгой мал нь өвчнөөр хорогдсон байна. Газар тариалан. Эхний 5 сарын байдлаар аймгийн хэмжээнд төмс 60.3 га, хүнсний ногоо 27.2 га, үр тариа 2.0 мянган га, техникийн ургамал 2.4 мянган га газарт тус тус тариалалт хийгээд байна. Үр тариа 2.0 мянган га-д тариалснаас 1.5 мянган га-д улаан буудай, 0.5 мянган га-д овъёос тариалсан байна. II.5 АЖ ҮЙЛДВЭР Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 оны зэрэгцүүлэх үнээр 17.5 тэрбум төгрөг болж өмнөх оноос 1.4 (7.3 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ. Ангиллаар нь өмнөх онтой харьцуулан авч үзвэл: уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарынх 0.9 (5.3 хувь) тэрбум төгрөг, боловсруулах аж үйлдвэрийнх 0.7 (52.9 хувь) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна. Харин цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарынх 0.1 (7.8 хувь) тэрбум төгрөгөөр өсчээ. Оны үнээр 64.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 69.8 тэрбум төгрөгөөр доогуур гүйцэтгэлтэй байна. Гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс хайлуур жонш, хайлуур жоншны баяжмал, түгээсэн цэвэр ус, зайрмаг, бууз, банш, бялуу, нарийн боов, цэвэр ус, хэвийн боов, дээлнээс бусад монгол хувцас, оёмол хүрэм, өмд, гал тогооны өрөөний модон тавилга, сувагжуулалт зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн байна.


Сэтгэгдэл бичих
            7 хоногийн үнийн мэдээ

 /2020 оны 07-р сарын 01-ны байдлаар/

              Нэр төрөл Үнэ /төг/
  Гурил, I зэрэг, кг

1333

  Хонины мах, 

10000

  Үхрийн мах, кг

12000

  Ямааны ястай мах, кг

8500

  Элсэн чихэр, кг 1917
  Цагаан будаа, кг 2583
  Шингэн сүү, л

1200

  Ноолуур, кг

40000

  Бензин, А-80 1463
  Бензин, А-92

1533

  Дизелийн түлш

2053

 

  Боодолтой өвс 7000

 


     7 хоногийн үнийн динамик дэлгэрэнгүй
          2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020