Хэлтсийн танилцуулга
Статистикийн хэлтэс нь анх аймагт 1960 онд байгуулагдаж эдүгээ аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс болон өргөжиж 2020 оны байдлаар хэлтсийн дарга, үндсэн 2 мэргэжилтэн, 1 зохион байгуулагч, нягтлан бодогч, 4 судлаач нийт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Амжилтаас дурьдвал:
Тус хэлтэс нь ажлын үр дүнгээрээ системдээ 2001 онд 2-р байр, 2004 онд 3-р байр, 2006 онд 4-р байр, 2012 онд 4-р байр, 2014 онд 3-р байр, 2015 онд 2-р байр, 2017 онд ТЭРГҮҮН байр, 2018 онд 2-р байр, 2019 онд 2-р байр, хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээр улсад 2-р байр, аймгийн хэмжээнд агентлаг, албад дотор 2010 онд 5-р байр, 2013-2016 онуудад 6-7-р байр, 2017 онд 3-р байр, 2018 онд 5-р байранд орж амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж байна.
БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО:
Эдийн засаг, байгаль, нийгмийн талаарх шинжлэх ухааны зарим, аргад үндэслэсэн, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, олон улсын нийтлэг арга зүйд тулгуурласан, хараат бус, шуурхай, бодит мэдээлэл, статистикийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр төр, иргэн, байгууллагад адил тэгш үйлчлэхэд оршино.
БИДНИЙ ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА:
Албан ёсны статистикийн бүртгэл хөтлөх, мэдээлэл гаргаж өгөх, дамжуулах, нэгтгэн боловсруулах, тооллого, судалгаа явуулах, дүгнэлт гаргах, мэдээлэл, судалгааны үр дүнг хэрэглэгчдэд тараах, хэвлэн нийтлэх, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, сан байгуулах, хадгалах статистикийн бүх үйл ажиллагааг аймгийн хэмжээнд удирдлага, зохион байгуулалт, арга зүйгээр хангаж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахад чиглэгдэнэ.